Ганц бие аавын амьдарлаар хүүтэйгээ хоёулаа 5 жил, хүүхдээ гадаад явснаас хойш 2 жил ганц бие эрийн амьдралаар амьдарлаа.

Нийтдээ 7 жил арай л удаан ганц бие амьдралаар амьдарчих шиг боллоо. Одоо хүнтэй танилцахаас ч айдаг ичдэг төвөгшөөдөг болчихож. Хүүгээ явснаас хойш амьдрал минь нэг л утга учиргүй, зорилго зорилтгүй, гэрэл гэгээгүй, хайрлах халамжлах хүнгүй, урсгалаар урсаж байгаа навч шиг болчихлоо. Яаж эргэж нийгэмших вэ? Яавал хүмүүс шиг зорилго зорилттой, учир утгатай, аз жаргалтай амьдрах вэ?

Эрэгтэй хүн хаа дайралдсан хүндээ зовлон жаргалаа яриад байдаггүй бололтой. Улам л дотогшоо улам л нуугдмал, улам л зожиг болоод байх шиг. Дооглож шоолж, инээж тавлалгүй зөвлөгөө өгвөл их сайн байна. Баярлалаа.