Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хамтдаа зүтгэж яваа Монголын олон урлагийн хосууд бий. Тэдний акул хосууд гэгддэг эрхэмүүд ""Cinema Awards" наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирж, оролцлоо. Залуустаа үлгэр жишээ болон хамтдаа чанартай уран бүтээлийг гараасаа гаргаж, хойч үеэ бэлтгэхэд гар бие оролцож яваа Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарыг "Шилдэг өнгө" хамтлагаар нь илүүтэй сайн танина. Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатар нь удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж нь  Д.Дулам нь олноо “уран”  хэмээн алдаршсан үйлчин нэгэн байсан гэдэг.

Урлагийн удам дажсан гэр бүлийн "Улаан хивсний ёслолын гангараа"-г онцлон сонирхуулахад нэг ийм ажгуу.

 

 

 

МУГЖ О.Бат-Өлзий мөн л мэргэжилт нэгт С.Сарантуяатай амьдралаа холбосон. Өрхийн тэргүүн тэрбээр заяаны ханиа сонинд гарсан зургийн хараад дурласан гэдэг. Энэ талаараа “Хөөрхөн цэрэг хувцастай сувилагчийн зураг байсан юм. Би өөрөө цэрэг байсан болохоор таалагдсан ч байх. Залуу цагийн юм байжээ. Манай цэргүүд орж ирээд энэ эмэгтэй хэн юм гэхээр би тоглоомоор ямар ч бодож санасан юм байхгүй энэ миний эхнэр болох хүн гэж хэлдэг байлаа. Тэгээд цэргээс халагдаад Хүүхэд, залуучуудын театрт орсон жилээ шинэ жилээр үндэсний телевизийн “Баярын мишээл”-ийг хөтлөх юм боллоо. Найруулагч Б.Бадрууган хөтлөгч хэрэгтэй гээд манай театрт ирээд “Чамайг эрэгтэй хөтлөгчөөр авна. Эмэгтэй хөтлөгч нь драмын театрын хүн байгаа” гэчихээд яваад өгсөн. Тэгээд нэвтрүүлгийнхээ орой үгээ цээжлээд бэлдэж байтал манай хүн ирж байсан юм. Тэгж л танилцаж байжээ. Ингээд гурван хүүхдийн эцэг, эх болоод сайхан амьдарлаа холбосон" хэмээн дурсан ярьсан байдаг.

Өрхийн тэргүүний аав бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор билээ. “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Мөнхүү “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичсэн юм. Удам дамжсан гэр бүлийн хосууд  "Cinema Awards" улаан хивсний ёслолд ийнхүү гоён хүрэлцэн ирэв.

О.Ариун