Гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ. Тодруулбал СБД-ийн 7-р хороо Денверийн гудамж, Сити их сургуулийн урд замд баасан гарагийн 12 цаг 30 минутын орчим Lexus RX маркын автомашин H.Sonata-6 маркын автомашинтай мөргөлдөж замын хайс ногоон байгууламж мөргөж онхолдохдоо N.Tiana маркын автомашин мөргөсан зам тээврийн осол гарсан байна

Осолд холбогдсон дээрх гурван тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд ослын улмаас нэг жолооч хөнгөн зэргийн гэмтэл авчээ.

Хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.