Бразилийн алдартай модель, телевизийн хөтлөгч Каролине Биттенкурт гэх бүсгүй Сан Паулу мужийн ойролцоох далайн эргийн хавиас амиа алдсан байдалтай олджээ.

Түүний хувьд хоёр гөлөг тэжээдэг байсан бөгөөд завиар аялаж байхдаа  гөлөгнүүд усанд унах үеэр тэдний аврахаар ус руу үсэрсний дараа живж алга болсон байж.  Энэ жил 37 настай Каролине загвар өмсөгчөөр ажилладагаас гадна телевизийн салбарт амжилттай явсан нэгэн аж. 

Бүсгүйг усанд эндэх үеэр түүнтэй хамт нөхөр нь явсан бөгөөд хүчтэй салхи гарах үед гөлөгнүүд завины тавцангаас унасан байна. Харин энэ үед бүсгүй тэдний араас шууд л ус руу үсрэн орсон ч далайд живэн алга болжээ. Нөхөр нь түүний араас ус руу үсэрсэн ч аварч чадаагүй хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн усанд сэлж байхдаа завь нь хаашаа явсныг мэдэлгүй алдаж, эрэг рүү бараг гурван цаг сэлж хүрсэн гэдгээ тэрбээр нэмж мэдүүлжээ. Харин эргийн аврагчид түүнийг олж ухаан балартсан байхад нь яаралтай эмнэлэгт хүргэжээ. 

Каролине өмнөх гэрэлтээсээ нэг охинтой бөгөөд түүний охин нь 17 настай аж. Харин одоогийн нөхөртэйгээ энэ оны нэгдүгээр сард гэрлэлтээ батлуулаад байжээ.