С.САРУУЛ

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал маргааш буюу тавдугаар сарын 6-нд Малайзын Куала Лумпурт болно. Шүүх хуралд  оролцохоор өчигдөр (2019.05.04) Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу,  Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянгын хамтаар Малайз улсыг зорилоо.

Уг хэргийг сэргээн шалгах хүсэлтийг аав С.Шаарийбуу удаа тавьснаар өнгөрсөн оноос Малайз улс энэхүү хэргийг шалгах болсон юм. Улмаар шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард эхэлж Хүний эрхийн байгууллагыг төлөөлж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, С.Шаарийбуу болон талийгаач Ш.Алтантуяагийн хүү нар оролцоод ирсэн юм.

Ш.Алтантуяа 2006 онд амиа алдсан. Аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд захиалсан гэж үздэг. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон гэх мэдээлэл бий. Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn