Нийслэлийн хэмжээнд энэ сарын 3-аас 5-ны хооронд цэрэг татлага явагдсан. Энэхүү цэрэг татлагын талаар иргэд ам муутай байгаагаа сошиал орчинд илэрхийлээд байгаа.

Үүний нэг жишээ нь цэрэг татлагад хамрагдахаар эмчийн үзлэгт орсон 21 настай залуугын долоон шүдийг нэг дор авсан талаарх мэдээлэл сошиал орчинд түгээд байгаа. Залуу Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байранд энэ сарын 5-ны өдөр очиж эмчийн үзлэгт орсон аж. Улмаар түүний шүд хорхойтсон байсан тул тус дүүргийн цэргийн хэлтсийн дарга цэрэгт явуулахын тулд долоон шүдийг шууд авхуулсан байна.