Олон сая үзэгчийг байлдан дагуулаад буй "HBO" сувгийн "Хаан ширээний тоглоом" киноны сүүлчийн цуврал болох наймдугаар бүлгийн II анги өчигдөр нийтийн хүртээл болжээ.

Тэгвэл уг цувралд "Starbucks"-ийн кофены аяга багтсан нь үзэгчдийг гайхшруулж буй талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

Тус цувралын сүүлчийн анги бүрийг 15 сая ам.доллараар бүтээж буй бөгөөд кино багийнхан шинэ ангид орчин үеийн аягийг багтаасан нь цахим ертөнцөд жинхэнэ түймэр дэгдээж байна. 

Кино багийнхан зураг авалтын үеэр алдаа гарсан уу эсвэл санаатайгаар "Starbucks"-ийн аягийг багтаасан уу гэдэг нь тодорхойгүй юм.