Өчигдөр оройноос эхлэн цахим орчинд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн яриа болох Ардын жүжигчин Д.Түвшинжаргалтай холбоотой хувийн амьдралынхаа тухай ярьсан яриа олны анхаарлын татсаар байгаа билээ. 

Уг асуудалтай холбогдуулан АЖ, уртын дууч Д.Түвшинжаргал утсаар тодруулга өгсөн байна. Тэрбээр “Хэнтий аймагт ажиллаж байна, энэ асуудал шүүхээр шийдэгдсэн. Ярилцлага хийж, олон нийтэд цацсан сэтгүүлчийг шүүхэд өгнө. Шүүхээр шийдсэн асуудлыг юуг нь ярих уу дээ” хэмээн утсаар тайлбар өгчээ.