БНХАУ, Монгол Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай  тай хийгдэж  арваннэгдүгээр  сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын  ажлуудыг 2019 оны дөрөвдүгээр  сарын 15-ны өдрөөс  үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Харин авто замын өнгөн хучилтын ажил болон хуучин гүүрийг засварлах ажил  тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ.  Тус ажил нь энэ  сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх учраас  тус чиглэлд  хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулъя.