Хятадын нэгэн хувийн компани Ангараг гараг судлах I баазыг тус улсын баруун умард хэсгийн нутагт говийн элсэн цөлд байгуулжээ.

Тус газар нь хөл бөмбөгийн талбай шиг л хэмжээтэй газар байрладаг байна. Энэ газар нь одоогоор судалгааны ажил гэхээсээ илүү жуулчдын сонирхолыг илүү татсан газар болжээ. Энд ирсэн жуулчид Ангараг гараг дээр буусан сансрын нисгэгч шиг мэдрэмж авах учир ийн олны анхааралд байгаа юм. Гэхдээ цаашид тус баазыг жуулчдын бус жинхэнээсээ сансар судлалын төв болгохоор төлөвлөж байгаа аж.