Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч яллагдагчаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж байна.

Тодруулбал, танхайн хэргээр яллагдагчаар татагдсан хүнийг ялгүй гаргаж өгнө гэж амлан 20 сая  төгрөгийг цувуулж авсан байна. Улмаар хэд хэдэн удаа тооцоогоо хийлгэсэн аж. Энэ хэргийг Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүгч авилгад авсан гэх 20 сая төгрөгөө буцааж өгсөн байна. Тухайн шүүгчийг одоогоор үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийг гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй тул ажлаас нь чөлөөлөөгүй аж.

Энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.