Өчигдөр буюу 5-р сарын 16-ний 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд Вагон машин мөргөлджээ. уг хэргийг тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р км-н 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан хоёр иргэн газар дээрээ нас басан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилсэн ажээ.

Иймд жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.