Төрийн ордонд өнөөдөр 19 цагийн орчим хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Төрийн ордны коридорт хүн хэвтэж байхад нь хамгаалалт авсан бөгөөд түргэн тусламж дуудсан байна.

Нас барсан хүн нь УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн бичгийн дарга Г.Батхүү байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр өнөөдөр Топ 100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын үеэр Төрийн ордонд ирээд байжээ.

Албан бус мэдээгээр тэрбээр нэг давхрын шатнаас унахдаа тархиндаа хүнд бэртэл аван улмаар амь насаа алдсан аж. Урьдчилсан дүгнэлтээр шатнаас унаж, гэмтэл авсны улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарчээ. Мөн зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр гадаадад эмчлүүлж байгаад ирээд удаагүй байсан гэлээ.