Төрийн ордонд хүн нас барсан хэрэг өнгөрсөн Баасан гарагт гарсан. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

"2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна" гэжээ.