Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах 2019 оны улсын шалгалтын хуваарь батлагдлаа. БСШУСЯ-ны сайдын 2018 оны зургадугаар  сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.1-5.14 дүгээр заалтуудыг үндэслэн улсын шалгалтыг зохион байгуулна.

Улсын шалгалтын зорилго нь үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэхэд оршино.

Улсын шалгалтад 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг, нэг хуваариар зохион байгуулна.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

5-р анги (Бага боловсрол)

Монгол хэл: 2019.05.27 (10.00 цагаас эхэлнэ. 60 минут үргэлжилнэ)
Математик: 2019.05.29 (10.00 цагаас эхэлнэ. 60 минут үргэлжилнэ)
Хүн ба байгаль: 2019.05.31 (10.00 цагаас эхэлнэ. 60 минут үргэлжилнэ)

9-р анги (Суурь боловсрол)

Монгол хэл: 2019.05.28 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Математик: 2019.05.30 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Сонгох шалгалт: 2019.06.03 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Гадаад хэл: 2019.06.05 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)

12-р анги (Бүрэн дунд боловсрол)

Монгол хэл: 2019.05.29 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Математик: 2019.05.31 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Сонгох шалгалт: 2019.06.04 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Гадаад хэл: 2019.06.06 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)