Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хамтран зохион байгуулдаг Монголын “ТОП-100 ААН”–ийг өргөмжлөн шалгаруулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө.

Тус шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг ба байгууллагуудыг борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн үндсэн 5 шалгуураар жил бүр шалгаруулдаг.

Имарт буюу Скайхайпермаркет ХХК улс орны эдийн засаг, нийгэм, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа. Нээлт хийсэн цагаас хойш жил алгасалгүй шалгарч байгаа ба жил ирэх тусам амжилтаа ахиулж энэ жил 10 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ.

Манай компани одоогийн байдлаар нийт 1,122 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд үүний 503 нь 2018 онд бий болсон байна. Мөн энэ онд шинээр нээгдэх шинэ салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор 715 ажлын байр шинээр бий болж нийт ажилтны тоо 1808 болох юм.

Мөн өдгөө дотоодын нийт 1,000-аад харилцагчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран ажиллаж Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоод, гадаадын хэрэглэгчдэд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах зорилгоор “MADE IN MONGOLIA” төслийг хэрэгжүүлэн үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажиллаж байна.