Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Хагд Уулын бэлчир гэх газар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ой хээрийн түймэр гарсан, шалтгаан нь иргэд сонгино түүж байгаад отоглон, гал түлж байгаад гал түймэр алдсан байна.

Иймд иргэдэд ойн тухай хуулийг биелүүлж, ой хаалттай,хаврын хуурайшилттай үед самар, эвэр, сонгино, эмийн ургамал зэрэг байгалийн дагалдах баялагыг түүхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.