“Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” 2016 онд батлагдаж, хөтөлбөрийн хүрээнд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаал гарч ЕБС-иудад сүрьеэгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулж эхэлсэн. Энэ үзлэгээр 15 дугаар сургуулийн 38 сурагч, нэг багш өвдөж, 200 гаруй хүүхэд халдвар авсан нь илэрсэн байдаг. Улмаар халдвар авсан хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хий гэсэн шинэ зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба 15 дугаар сургуульд эмчилгээ хийж эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогоос 3 жилийн өмнө эхэлсэн асуудал. Харин үүнийг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа улстөржүүлэн ашиглахын учир юув. Зуднаар нохой цаддагийн үлгэрээр сонгууль ойртохоор Засгийн газрыг түнхэж эхэлдэг түүний өвчин сэдэрч, эцэг эхчүүдийг бослого тэмцэлд турхирч байна. Мөн Ж.Амарсанаа нь өөрийн хувийн бизнес, эрх ашиг хөндөгдөөд эхэлмэгц үе үеийн сайдуудыг шантаажилж, элдэвлэдэг гэдгийг ойрын нь нөхөд хэлж байгаа юм. Тэрдундаа түүний элэг барьж, элдэвлэж оролддог хүмүүс нь зөвхөн эмэгтэйчүүд гэнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон, мөн сайд асан Н.Удвал нарын амар заяаг үзүүлдэггүй байсан бөгөөд энэ удаад сайд Д.Сарангэрэлийг ч оролдож, аль 3-4 жилийн өмнөх урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрч эхэлсэн сүрьеэ өвчний асуудлыг наан шоудаж эхэлсэн нь энэ бололтой. Түүнийг хэд хэдэн эцэг эхэд заавар өгч, өөрийнхөө дуу хоолой болгож байна гэдгийг дээрх 15 дугаар сургуулийн зарим багш нар хэлж байна.

 

Эх сурвалж: www.niigmiintoli.mn