Хятадын Чиньдао хотод цагт 600 км хурдлах туршилтын соронзон галт тэрэг үйлдвэрлэсэн нь энэ салбарт ихээхэн амжилт гаргасныг харуулж байна.

Өндөр хурдны соронзон галт тэрэг агаарын болон өндөр хурдны төмөр замын зорчигч тээврийн хоорондох хоосон орон зайг нөхсөн, Хятадын өндөр хурдны зорчигч тээврийн сүлжээг сайжруулахад технологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Тус төслийг удирдсан CRRC Сыфан компанийн дэд ерөнхий инженер Дин Саньсан, “Бие даасан өндөр хурдны соронзон тээврийн системийг зохион бүтээх зорилт тавьсан нь Хятад улс тус салбарын үйлдвэрлэлийн чадавхийг сайжруулах зорилготой юм” гэжээ. Тус төслийг 2016 оны 7 дугаар сараас хэрэгжүүлж, НҮБ-ын болон бусад 30 гаруй аж ахуйн нэгж, их дээд сургууль, судалгааны байгууллага хамтран судалгааны ажилд оролцжээ.

Хятадын мэдээллийн Синьхуа агентлагийн албан ёсны эрхтэйгээр нийтлэв