Сүүлийн үед кино урлагт хүч түрэн орж ирж байгаа эмэгтэй жүжигчний нэг бол Жерри буюу Т.Бадамжав. Түүний өхөөрдөм дүр төрх, хөгжилтэй харц, сэтгэл татам үзэсгэлэн гоо нь залууст ихээхэн таалагдах болсон билээ. Тэрээр Рекэт уран сайхны кинонд хэнэггүй, бас хайр татсан бондгор охины дүрийг тун чиг чадварлаг бүтээж ийнхүү кино урлаг сонирхогчдын хараанд өртсөн юм. Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосон нэрээр нь үзэгчид илүүтэй мэдэх болсон. Өдгөө хошин урлагийн "Эмоци" хатлагт харьяалагдаж яваа түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна. 

Д.Ана