Сайн байнуу. Бяцхан зөвлөгөө авах гэсэн юмаа. Ойрд сэтгэл санаа тавгүй хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцмаар ч юм шиг бодогдоод байх боллоо.

Учир юу вэ гэвэл миний бие 33 настай төрийн албанд ажилдаг ажилдаа дуртай, байгууллагадаа нэр хүнд сайтай сайхан ажиллаж байна. 4 жилийн өмнө нутаг нэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж нэг гэрт орсон юм. Хүүхэдтэй болохыг хүсээд болсонгүй хурим найраа хийгээгүй. Хоёулаа ярилцаж байгаад гадагшаа гарч ажиллахаар болоод тэр маань түрүү жилийн 7 сард явсан юм тэгээд тэндээ ажил сайн мөнгө хураах боломжтой бол би араас нь явахаар тохирсон юм. Тэгсэн тэнд нь ажлын гэрээ олдохгүй цалин хангалттай биш, хэрэглээ өндөртөй энэ тэрээс нь болоод би явсангүй монголдоо ажиллаж амьдаръя гэж бодоод чи хүрээд ир гэж хэлэх боллоо. Хураасан юм алга яаж мөнгөгүй очих вэ 9, 10 сард очье гэж ярьж байсан юм.

Гэхдээ энд ирэх ер нь дургүй байгаа. Энэ хугацаанд бие холдуул сэтгэл холдно шиг тунисан, хардсан, сална энэ тэр гээл байнгын хэрүүлтэй байлаа. Саяхан нэг маргаад би чамайг нэг удаа хуурсан гэж байна. Тухайн үед би нээх юм бодсонгүй жаахан дургүй хүрч байсан ч энэ худлаа надаас дээр гарч намайг уурлуулах гэж байна гэж бодож байсан юм. Гэвч амнаас гарсан үг сэтгэлд гүн шингэдэг бололтой маш их харамсаж шаналж байна. Өөрийг нь явсанаас хойш ажил, гэр хоёрын хооронд явж орой болгон гэртээ байж видео колл хийж нэг ч удаа хуурсангүй. Амьдралаа өөдрөгөөр төсөөлж санаж хүлээж байсан эмэгтэй минь ингэж хэлэхээр үнэхээр утга алга. Яавал дээр вэ одоо надад хэрэлдэж ярилцах сонирхол алга чимээгүй алга боломоор байна.