Оросын Калининград хотын удирдлагууд автобустай секс шоп буюу насанд хүрэгчдэд зориулсан эд хэрэглэлийн дэлгүүрүүдийн үйл ажиллагааны эсрэг эрчимтэй тэмцэж эхэлжээ. Энэ төрлийн дэлгүүр нь насанд хүрээгүй хүүхдүүдэд ч буруугаар нөлөөлж байгаа учир үйл ажиллагааг нь хориглох болжээ.

Хориг гарсан хэдий ч нүүдлэн үйл ажиллагаа явуулдаг автобуснууд нууцаар энд тэнд худалдаа хийсээр байгаа учир замын цагдаагийнхантай хамтран ажиллаж байгаа гэнэ.