МҮОНТВ-ийн олон ангит дэлгэцийн бүтээлээс олон жүжигчид олны танил болон гарсан байдаг. Тэдний нэг нь жүжигчин Б.Оюун-Эрдэнэ. Тэрээр тус телевизийн орчуулгын дуу оруулалтын албанд ажиллаж байсан. "Хоймор өнжих нар" уран сайхны киноны олон ангит кинонд тоглож үэзгчдийн хайрыг татсан эмэгтэй жүжигчдийн нэг болсон юм. "Манан зүсэгч", "Цэн тогоруу", "Академи ажиллагаа", "Цаасан шувуу" зэрэг бүтээлд тоглосон.