Сайн байцгаана уу над шийдэж ядсан асуудал байнаа би яг үнэндээ яахаа мэдэхгүй байна . Хэрвээ та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ???

Би хань ижил үр хүүхэдтэй эгэл жирийн л даруухан эмэгтэй...нөхөртэйгээ амьдрал зохиогоод 8 жил болжээ. Өнгөрсөн 8 жилд хууралт араар тавилт байхгүй гэж саяханыг болтол бодож явлаа. Нөхөртөө итгэж явлаа. Саяхан сар гарны өмнө нөхрийнхөө чатыг санамсаргүй уншаад бүх зүйл өөрчлөгдсөн. Нэг эмэгтэйтэй бүр эртний танил бололтой их л саналаа уулзая нтр гээд бичилцсэн байсан. Бүр 10жилийн сургуулийнх нь бололтой. Тэр үед нь би арай л түргэдчихсэн нөхөртөө хэлээд хэн юу юм гээд л бөөн юм болсоон...

Нэг сургуульд сурч байсан нтр..миний утаснаас нэг найз минь чат бичсэн, би биш нтр гээд л фэйс найзаасаа хасаад ,би андуурсан болоод өнгөрсөн....тэрнээс хойш эргэлзээ төрөөд байдаг болсон хэд хоногийн өмнө фэйсбүүк хайлтыг нь шалгахад нэрээр нь хайлт хийсэн байсан тэр үед би хараад дуугай өнгөрөөсөн... Гэтэл өнөөдөр бас дахиад хайлт хийсэн байхын(халамцуу байсан)... Би одоо юу гэж ойлгох уу тэгж их хармаар санагдаад байдаг юм боловуу мартаж чадахгүй ямар нэг юм байгаа юм болов уу