Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хороололд орон сууцны зоорины давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “Гоо даль” бие угаалга, массажны газарт Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийжээ.

Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй байсан зөрчил илэрсэн байна.

Улмаар дээрх газрыг прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа аж. Хяналт шалгалт үргэлжилж байна