Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Улаанбаатар хотод шалгалтын 10 төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллах юм байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 2, 24, 28.45,48, 52.84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулах аж. Харин өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуульд өгнө.

Мөн орон нутагт шалгалтын төв нь Архангай аймагт Хүмүүн цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт Номгон цогцолбор сургуульд, Дархан -Уулд Оюуны ирээдүй, Дундговьд Эрдмийн далай цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт Ирээдүй 21-р зуун сургуульд. Багануур Гүнгалуутай цогцолбор сургуульд өгөх бол үлдсэн аймгууд нь аймгийн төвд байрлах 1-р сургууль дээрээ  тус тус өгөх юм байна.