"Монгол маамуу" цэцэрлэгийн  багш  ой арван сартай охиныг живхэндээ бааснаас үүдэн бөгсийг нь угаах нэрийдлээр халуун усанд оруулж, бөгсөн биеийг нь шалзалсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор "Монгол маамуу" цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бол хүүхэд түлсэн байж болзошгүй багшийн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлэх гэж байна. 

Тодруулбал, тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан “ хэргийн шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 11 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.