Apple компани iOS мобайл системийн бүрэн шинэчилсэн iOS 13 системийн загвараа танилцууллаа. Тус шинэчилсэн загвар нь iPhone болон iPod төхөөрөмжүүд дээр гарсан ба анх удаа албан ёсоор 'Dark Mode' нэмэгдсэн юм.

iOS 13 систем нь боловсруулах хурд болон мэдээлэл дамжуулах чадамж сайжруулсан мөн дээрээс нь app төхөөрөмжийн багтаамж дээр эзлэх зайг илүү бага болгож өгснөөрөө онцлогтой болсон мөн Face ID өмнөхөөсөө илүү хурдан болсон гэнэ.

Ингээд iOS 13 систем дээр нэмэгдсэн онцлогуудтай танилцацгаая

iOS 13 систем нь зураг боловсруулалт болон газрын зураг ачаалах чадамж дээр илүү өргөн хүрээний шинэчлэлт хийсэн ба хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй байдлын шинэчлэлт дээр томоохон өөрчлөлтүүд оруулсан байна.

Dark Mode : Мэдээж энэ бол албан ёсны Dark Mode

 

Анх MacOS систем дээр туршиж байснаар Dark Mode шинэчлэлтээ Apple компани энэ удаа iOS мобайл систем дээрээ оруулж ирж байна. Системийн өнгө үзэмж загвар нь хэрэглэгч Dark Mode сонгосон үед бүгдээрээ хар бараан өнгөөр харагдах ба энэ нь энгийн гэрэлтэй загвараас илүү тасалгааны гэрэл багатай нөхцөлд нүдэнд амар харагдах гэнэ. Түүнчлэн iOS дээр байдаг өргөн хэрэглээний ихэнх аппууд Dark Mode нэвтрүүлээд байгаа.

Зураг засварлах нь илүү хялбар илүү хүчирхэг

 

Мэдээж хиймэл оюун ухаан ашиглаж зураг засварлах болон зураг боловсруулах хурд илүү хурдан болсон байгаа бөгөөд танд зориулсан зураг санал болгох болон зургуудыг өөр хооронд ангилах боловсруулах чадамж маш өндөр болсон ба таны зургуудыг цомог болгож бичлэг болгож өөрөө засаж чадах ба энэ нь таны дурсамжийг сэргээх болон таны амьдралд илүү өнгө нэмэх нь дамжиггүй юмаа.

Түүнчлэн зураг засварлах багажууд сайжруулалт хийгдсэн ба зургийн хэмжээ болон эвлүүлэх гэх мэт бүх үйлдлүүд илүү амар болсон ба Photos app өөрөө маш өргөн хүрээнд ажиллаж чадах гэнэ.

Аюулгүй байдлын сайжруулалт

 

Apple компанийн хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадгийг бид мэднэ. Тэгвэл iOS 13 стистем нь ямар нэг Apple ID-гаар нэвтрэх боломжтой апп дээр нэвтрэх үйлдлийн нууцлалын илүү сайжруулсан ба хэрэглэгчийн мэдээллийг тухайн аппийн хөгжүүлэгч нарт өгөхгүй ба автоматаар санамсаргүй байдлаар хиймэл email хаяг зэргийг гаргаж өгөх гэнэ. Мөн Face ID - гаар ямар нэг апп дээр нэвтрэх үйлдэл илүү хурдан болсон ба аюулгүй байдлын шатлал нь нэмэгдсэн юм.

Бүрэн шинэчилсэн Map

 

Энэ бол маш том шинэчлэлтүүдийн нэг нь байж чадаж байгаа юм. Apple Map энэ удаагийн шинэчлэлтээр зөвхөн газрын зураг байлгахгүйгээр таны төсөөлж байгаагүй өөрчлөлт оруулсан байна. Газрын зураг дээр таних тэмдгүүдийг нэмсэн ба дэлгүүр, хоолны газар, болон аялах боломжтой газар гэх мэтээр бүгд нэмэгдсэн ба зөвхөн утсаа хараад явах бус камерын тусламжтай газруудын мэдээллийг хараад явж болно. Тус технологи нь AR буюу augmented reality буюу хийсвэр орчинг бодит орчинд харах технологийг ашигласан аж.

Бусад онцлох шинэчлэлтүүд

• Reminders апп бүрэн шинэчлэгдсэн ба шинээр санамж үүсгэх тэмдэглэх болон ангилах гээд бүхий л боломжууд илүү хялбар болж эхэлсэн байна. Мөн зөвхөн тэмдэглээд зогсохгүй та ажил болон амьдралаа илүү цэгцтэй байлгах боломжийг reminders апп бүрэн хангах аж.


• Message апп танд харьцаж хэрэглэгчийн нэр зургийг автоматаар харуулж чадах ба зөвхөн зургаар зогсохгүй Memoji болон Animoji бүгдийг нь харуулах юм. Мөн түүнчлэн iOS гарны байрлал дээр шинэ төрлийн стикерүүд нэмэгдсэн ба шинэчилсэн Memoji тусламжтай үүсгэсэн дүрс дээрээ царайг нь засах, үсийг нь өөрчлөх гэх мэт нэмэлтүүд хийж болно.

• Siri таны үнэнч хамтарч болно өмнө бид Siri-г зөвхөн асуулт хариултаар ашигладаг байсан бол одоо Siri - г хэрэглэгч өөрөө тохируулах өөртөө хялбар болгож чадах ба Siri-гийн хоолойд шинэчлэлт хийсэн явдал илүү бодит мэд хоолойтой болсон юм.
• CarPlay апп шинэчилж дэлгэц дээр явж байгаа дуу болон газрын зураг харуулах мөн Siri апп бусад ижил төрлийн зам заагч апптай хоршиж ажиллана.
• HomePod төхөөрөмжийн хүлээн авах чадамж нэмэгдсэн бөгөөд Siri-гийн тусламжтай 100,000 радио суваг хүлээн авч болно.
• Airpods болон Siri хамтрах боломж илүү өргөн хүрээнд очсон ба танд ирсэн мессэжийг уншиж өгөх болон Message апптай хоршиж ажиллана.
• Notes апп дээр зургаар харах гэсэн хэсэг нэмэгдсэн ба мөн өөрийн үүсгэсэн хавцасаа бусадтай хуваалцах болон шинэ төрлийн хайлт болон ангилалтай болсон
• Files апп iCloud Drive - аас гадна бүх төрлийн нэмэлт SD карт болон USB төхөөрөмжтэй хоршиж ажиллана.
• Health апп нь эрүүл мэндийн хяналт нь илүү сайжруулсан ба эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг мөчлөгийг урьдчилан тооцоолдог болсон.
• Байршил тогтоогч нь хэрэглэгч өөрөө байршлаа хуваалцах болон одоо байгаа байршил өгөх эсэхээ шийддэг болсон.
• AppStore дээрх аппийн татагдах хэмжээг 50% хүртэл бууруулсан ба ажиллах чадамж бүрэн сайжруулалт хийгдсэн

Тус системийн шинэчлэлт өнөөдрөөс Apple-д бүртгэлтэй хөгжүүлэгч нарт тараагдсан бөгөөд developer.apple.com дээр гарсан ба ирэх сараас сайн дурын тестерүүдэд зориулсан хувилбар beta.apple.com дээр гарах ба ирэх намар бүх дэмжих төхөөрөмжүүд дээр тараагдах болно. iOS 13 суулгах боломжтой төхөөрөмжийн жагсаалт iPhone 6s болон түүнээс дээш бүх загварууд дээр ажиллах боломжтой.

Эх сурвалж: http://iphone.mn