Сайн байна уу нэрийг минь нууцлаад ѳгѳѳрэй. Та бүхэн энэхүү захиаг уншаад сэтгэлээсээ зѳвлѳгѳѳ ѳгѳѳч. Ах минь 30 хүрчихсэн залуу байдаг юм аа.

Нялх бага 10 жилийн сурагч байхаасаа амьдралд нухлуулчихсан юмаа сургуулиа тѳгсѳѳгүйээ ажилчин болоод. Архи тамхи хэрэглэхгүй номхон дѳлгѳѳн хүн бий. Юу вэ гэхээр огтоосоо ч ѳѳртѳѳ ѳмссѳн зүүсэн царай тѳрхѳндѳѳ анхаарал тавихгүй юм. Ажил ажил олсон мѳнгѳѳ аав ээжид тоо ёсоор тушаана. Эхнэр бүү хэл найз бүсгүйгүй. Ѳнѳѳдрийг хүртэл эмэгтэй хүнтэй хѳтлѳлцѳѳд гүйж явсаныг нь би мэддэггүй юм. Хэдэн жилийн ѳмнѳ нэг эгчтэй танилцаад тэр эгч хамаг тѳлбѳрѳѳ тѳлүүлчихээд ахаас минь явчихсан байдаг юм. Би саяхан чатыг нь уншаад мэдсээн.

Би ахдаа яаж туслах яаж гадаад тѳрхѳнд нь хувьсгал хийж яаж ѳѳрийгѳѳ гэх сэтгэхүй ахдаа суулгах вэ. Аав ээж ѳнгѳтэй мѳнгѳтэй байвал бусад зүйл ахад минь хэрэггүй мэт хандах нь ѳрѳвдмѳѳр байх юм.