\"Шинэ үе" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Одбаяр Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ. Хошин урлагаас дэлгэцийн урлагт хүч үзэн 2015 онд нээлтээ хийсэн "Маш нууц" киноны гол дүрд тоглосон нь түүний хувьд дэлгэцийн урлагт өөрийгөө сорьсон явдал болсон. Харин үзэгчид энэ салбарт авьяаслаг нэгэн хүч түрэн орж ирсэн нь маш том амжилтыг дагуулсан гэдэг.  "18 нас, Би чамд хайртай",  "Үргээлэг 2" кинонд тоглож өөрийгөө ирээдүйтэй залуу жүжигчин гэдгээ батлаад авсан. Тэрээр спортын идэвхтэн бөгөөд фитнесст багагүй цагийг өнгөрүүлж, эрүүл мэнддээ анхаардаг залуусын нэг. Одоогоос хоёр жилийн өмнө аав болсон. Заяаныхаа ханиар өөрийн мэргэжил нэгт жүжигчин бүсгүйг сонгосон билээ. Өдгөө хосууд хувийн бизнес эрхлэдэг гэнэ лээ. Ингээд залуу хосын аз жаргалыг мөнхөлсөн гэрэл зургийг хүргэе.

Д.Ана