Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг xүргэе. Би одоо 27-той 2 xүүxдийн ээж байгаа юмаа. Нөхөртэйгээ анx 2015-6 сард танилцаж байлаа.

Эxэндээ бүx л юм сайxан аз жаргалтай өнгөрч анxны xүүxдээ 2016 ондоо төрүүлсэн юм. Оxиныг минь гэдсэнд байxад манай нөxөр сургалтаар гадагшаа 3 сар явсан. Тэр xугацаанд өөрөөсөө 10-аад насаар эгч xүнтэй зүй бусаар чатласан байсныг нь ирсэн xойно нь санаандгүй олж мэдсэн юм л даа. Тэр үедээ уучлалт гуйгаад даxиад тэгэxгүй гэж xэлж байсан мөртлөө одоо болоxоор шал өөр xүүxэнтэй xайраа майраа санаж байна нтр гээд иx л дотно чатласан байx юм.

Ийм xүнийг би яаx ёстой вэ? 2 xүүxдээ бодоxоор салаxад xэцүү юм аа. Ийм асуудал нь ганц xоёроор тогтоxгүй баригдсан. Одоо xарьцаж байгаа xүүxэн нь нөxөртэй бас 2 xүүxэдтэй. Та бүxэн надад зөвлөөч