Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих эсэх асуудлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж, түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байдаг.

Улмаар яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хүлээн авч хянаад, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Шалгалтын явцад Д.Эрдэнэбилэг нарыг яаралтай цагдан хорих шинэ нөхцөл байдал үүссэний улмаас ийн хориод байгаа юм