Сайн байцгаана уу. Нөхрөө яаж уучлах вэ. Гэр бүл хүүхэдтэй 1 хүүхэнтэй удаан хугацаанд орооцолдож бүр хэсэг цугтаа хүртэл амьдарсан. Нийлж намайг үнэхээр муухай доромжилсон. Би ч тэр чигт нь явуулсан.

Удалгүй эргэж ирээд та хэдгүйгээр амьдарч чадахгүй дахиж алдаа гаргахгүй гэсэн. Би хүлээж авч чадахгүй гэсэн ч хүрээд ирсэн. Одоо өөрөө их хичээж урьдынхаасаа өөр бид хэдийг гэж байгаа нь мэдрэгдэж байгаа ч зарим үед урьдын адил худлаа яриад байгааг нь бодохоор миний дургүй хүрээд байна. Уучлаад цуг амьдарч байгаа гэж бодсон ч би мартаж чадахгүй бас уучлаагүй юм шиг байна.

Өөрөө адилхан хүнтэй удаан хугацаанд явалдаж хариугаа авмаар ч юм шиг санагдаад дургүй хүрээд байна. Гол нь өөрийнхөө хийсэн үйлдэлд айхтар гэмшээд байгаа шинжгүй бүх эрчүүд ийм амьдралд байдаг л асуудал гэж хандаж байгаа нь бүр дургүй хүрмээр. Би ч бас хүнтэй явалдаад байдаг л асуудал юун сүртэй ийн гээд сууж байвал яадын.?

Амьдралд ингэж хандах юм бол гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог юм. Ийм бодолтой юм бол анхнаасаа ганц биеээрээ амьдраад заваараад амьдрах ёстойн бишүү. Бичээд байвал их юм байна аа.