Хоёр иргэн 5 метр нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ны задгайд 2 иргэн нүхэн жорлонд ухаангүй байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.12/ 17:54 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийнхан очиж, Баянгол дүүргийн харьяат иргэн 43 настай эрэгтэй Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 20 настай эрэгтэй Т нар 5 метр гүнтэй нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.