Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-нд улс орон даяар явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ.

Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна.

Харин орон нутагт дараах байршлуудад шалгалтыг авах тов гарчээ.

Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд,
Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд,
Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй",
Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд,
Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
Орхон аймагт 4-р сургуульд,
Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд,
Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд,

Бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд.

Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
-Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
-Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай!