http://mass.mn/ckeditor_assets/pictures/119935/content_64331230_486630398775998_683319139195944960_n.jpg

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хоол үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын шилдэг мэргэжилтэн, БНСУ-ын сайдын шагналт, Бусаны Их Сургуулийн доктор профессор ноён Жу Хан Ён Монгол улсад айлчлах гэж байна.

Тэрбээр хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, амт чанарыг сайжруулах, эрүүл ахуйн стандарт хүнсний аюулгүй байдлыг олон улс, дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор онол болон практик сургалтыг мэргэжлийн тогооч нарт заах, мөн даяарчилагдаж буй энэ цаг үед хэрэглэж байгаа хоол хүнснээсээ хамаарч эрүүл, урт удаан наслах боломжийн талаарх үнэтэй зөвлөмжөө өгөхөөр манай улсаас зөвхөн "ЮНА" рестораныг сонгон 06 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ныг хүртэл өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.

http://mass.mn/ckeditor_assets/pictures/119936/content_64417417_2560317600653655_6745493064627781632_n.jpg



Ноён Жу Хан Ён Солонгос улсад төдийгүй Дэлхийд нэр хүндтэй Инчоны Олимпик жуулчны бааз, Freestyle –н Сөүл дэх салбар, Лотте зочид буудал, Paradise зочид буудал Ёнсон Их Сургууль, Бусаны Их Сургууль зэрэг газруудад зөвлөх багш, мэргэжилтэн хийдэг бөгөөд Монгол Улсаас ЮНА рестораныг сонгох болсон шалтгаан нь хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буй цорын ганц солонгос ресторан гэдгээр нь онцолжээ.

Ингэснээр монгол эзэнтэй, монгол ажилчин албан хаагчидтай "ЮНА" сүлжээ ресторан солонгос хоолыг монгол хүн дэлхийд хийж, таниулах зорилгодоо дахин нэг алхамаар ойртсоор байгааг дахин нотлон харуулж байна.