2019.6.18, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРИН САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.6.18, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 4.52-20.52
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.