Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татгдсан  Т гэгч этгээд өчигдөр орой оргожээ. Түүнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа аж. 

Уг этгээд нь Налайх дүүргийн бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд хэд хэдэн удаа оргохыг завдсан юм байна. 

Бид албан эх сурвалжуудаас энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.