Тус салаа кинонд туранхай, хараа муутай залуугийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр өдгөө нэлээдгүй хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан.

Түүнийг царай муутай, сульдайтай залуугийн дүр бүтээлгэхийн тулд булчинлаг биеийг нь ихэд нууж байнгын цэргийн хувцастайн явуулж, киноны зураг авалтыг дуусгасан гэдэг. Тэрбээр нийслэл хотын унаган хүүхэд бөгөөд яармагт бага насаа өнгөрүүлсэн гэнэ шүү.

Монголын сайхан залуугийн жагсаалтыг сошиалаар санал асуулга авахад жүжигчин П.Баттөр нэгт орсон гэгддэг. Бодибилдингийн тэмцээнд хүртэл оролцоод чамгүй өндөр амжилтыг үзүүлж, хүрэл медалийн эзэн болж байсан удаатай. Дуучин Нарангийн клипэнд хагас нүцгэлж бүсгүйчүүдийн харцыг булаагаад авсан нэгэн өдгөө гэр бүлийн амьдрал зохиож, хоёр хүүхэдтэй болсон. Хамгийн сүүлд "Тарагтай боов" нэвтрүүлэгт орох үеэр нь дуучин А.Хишигдалай хагас нүцгэн төрхийг нь үзэгчдэд харуулаад авсан.

О.Ариун