Монголын рок попын ертөнцөд дуучин Ука "тод" өнгө болон орж ирсэн билээ. Тэрбээр Киви хамтлагийн охидтой залуусыг зүрх сэтгэлийг булиглуулан байлдан дагуулж явсан цаг саяхан.

Харин өдгөө ганц дайчин ганцаарддаггүй гэдгийг харуулж бие даасан уран бүтээлээрээ "тэсрэлт" хийж яваа. Хамгийн сүүлд гэхэд "Долоон тэр бум" нэртэй уран бүтээлийг домог болсон Хурд хамтлагтай хамтран дуулсан юм. Үргэлж шинэлэг, өнгөлөг, уран бүтээлээрээ залуусыг баясгаж чаддаг дуучин УКАгийн сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна.