Энэтхэгийн Шинэ Дели хотын хог хаягдал бараг гамшгийн хэмжээнд хүрээд байгаа гэнэ. Энэ хотын хог хаягдал нь Лондоны гүүр цамхагаас өндөр болоод байгаа аж. 

Одоогоор бөөгнөрсөн хогны өндөр 65 метр болсон бөгөөд 10 метрээр тогтмол өссөөр байгаа юм. Энэтхэгийн дээд шүүхээс хотын удирдлагуудад үүрэг өгч тус хогийн цэгийн ойролцоо гэрэл байрлуулах үүрэг өгчээ. Учир нь хогийн цэг хэтэрхий  өндөр  болж байгаа нь ойролцоох нисэх онгоцнуудын нислэгт эрсдэл учруулах хэмжээнд хүрээд байгаа аж.