Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн тавдугаар сарын 28-нд болжээ. Уг хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

ТЕГ-ын дарга шүүх бүрэлдэхүүн “Хариуцагчийн дээрх мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, тухайн мэдээлэл нь Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна...

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэжээ.сан Б.Хурц нэхэмжлэлдээ Л.Болд гишүүнийг нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж онцолжээ.