Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд сувиллын газраас Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, сувиллын газрын 25 ажилтан, нийт 45 хүн, 1 нохой, 7 техник хэрэгсэлтэй ажиллаж, сувиллаас Загас үржүүлгийн цөөрөм хүртэл 5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус иргэний малгайг “Сонгино”-ын модон гүүрээс баруун зүгт 300 метрт “Туул” голын эргээс олсон боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт зогсоосон. 06.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.