УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр: "Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийг гэм буруутэй гэж үзэн түдгэлзүүлсэн. Шүүх энэ 17 шүүгчийг буруутай эсэхийг шийдээд чөлөөлөх, ажилд нь буцаан томилох эсэхийг шийднэ. УИХ-ын таван гишүүн нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэхээр ҮАБЗ-д саналаа хүргүүлсэн. Энэ шүүгч нар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатаар хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэхдээ эрүүдэн шүүсэн гэж мэдүүлэг өгсөн байхад хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн гэж УИХ-ын таван гишүүн үзэж байгаа" гэв. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар нар

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын бүрэн эрхиийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна.