УИХ-ын гишүүн, Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн Л.Болд нарийн маргааны талаар мэдээллээ.

Тэрбээр "ШИНЭ намын ТЗ-ийн дарга Л.Болд Б.Хурцаас уучлал гуйсан гэсэн мэдээлэл гарсан. Учир нь УДШ-ээс Б.Хурцыг өмөөрч, Б.Болдыг буруутган, уучлал гуйлгах шийдвэр гаргасан. Л.Болд гишүүн гадаадад томилолттой яваа. Л.Болд гишүүн "Б.Хурцаас уучлал гуйгаагүй, гуйх шаардлагагүй" гэдгээ хэлсэн. Учир нь Л.Болд "Б.Хурц С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхдээ Б.Содномдаржаа нарыг Б.Хурц эрүүдсэн шүүсэн гэж хэлснийхээ төлөө УДШ уучлал гуйх шийдвэр гаргасан" гэлээ.