Дуучин Б.Аззаяаг өдгөө сонсогчид сайн танина. Тэрбээр хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. 

"2019.6.30 Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H” түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна.

Дэлхийд дуу хоолойгоо сонсгох хүсэл мөрөөдлийн минь эхний алхмаа амжилттай хийхэд тусалсан монгол дахь продюсер Гэлэгдамба Түмбарбумбар, 2016Entertainment-ийн  чадварлаг баг хамт олон, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийг минь сонсож урам хайрладаг та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.