Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З.Энхболд энэ сард багтан үүрэгт ажлаа өгөх болсон тухай жиг жуг яриа цахим сайтуудаар тараад эхэлжээ. 

Түүнчлэн түүний албыг үргэлжлүүлэх хүний нэр ч яригдаад эхэлсэн гэнэ. З.Энхболдыг албыг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир авна хэмээн яригдаж байгаа аж. Одоогоор энэ албан бус мэдээлэл бөгөөд түүнийг ямар шалтгаанаар ажлаа өгөхөөр болсон гэдэг нь ч тодорхой бус байгаа юм.