Бага наны хүүхэд хүчирхийлэхийг завдсан болон хүчиндсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байна. Тодруулбал,

Дорнод аймгийн Чойбалсан суманд оршин суух “Э.Э”/эм, 8н/-г 2019 оны 07 сарын 05-аас -06-нд шилжих шөнө "Б" /эр, 23н/ нь хүчиндсэн гэх хэргийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумд оршин суух хаягтай З.Х /эм.7н /-ийг, түүний өвөө "Д" /эр.51н/ нь хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ.

Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан болон хүчиндсэн зэрэг нь ижил төрлийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс оноох ял нь  10 болон түүнээс дээш жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлдэг байна.

Эцэг эх асран хамгаалагчид энэ төрлийн хэргийн хохирогч болохоос сэргийлж хүүхэдтэйгээ ярилцаж, зааж, зөвлөж байхыг сэрэмжлүүлж байна.