Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банкны ууган салбаруудын нэг болох “Орхон” салбар нь 1999 онд гал голомтоо бадраасан бөгөөд өнгөрсөн хугацаанд Орхон аймгийн нийт харилцагчдад банк санхүүгийн салбарын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн хурдацтай хөгжилтэй эн зэрэгцэн хүргэж ирсэн билээ. 

Голомт банкны “Орхон” салбарын 20 жилийн ойн хүрээнд “ОРХОН БИЗНЕС ФОРУМ” арга хэмжээг зохион байгуулж Орхон аймгийн 400 орчим бизнес эрхлэгчдэд эдийн засгийн төлөв байдал, санхүүгийн менежмент, хэрхэн хуримтлалтай болох вэ? зэрэг бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудын талаар илтгэл тавьсан юм.   

Голомт банк нь “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд ихээхэн ахиц дэвшил гарч харилцагчид харилцагч тав тухтай орчинд банкны үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болсон юм. 

Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын “Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм. Мөн худалдааны санхүүжилт, алт тушаалт, нийт зээлийн хэмжээ тэр дундаа иргэдийн зээл, орон сууцны зээл олголтоор банк санхүүгийн салбарт тэргүүн байр суурийг эзэлсэн хэвээр байна. 

20 жилийн турш Голомт банктай хамт байж амжилт бүтээлийн оргил өөд хамтдаа зүтгэж буй нийт Орхончууд болон харилцагчдадаа “Орхон” салбар үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг хүргэе!