Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо.  Азарганы уралдаанд 228 ажнай бүртгүүлсэнээс 163 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүлж, түмэн олноо баясгалаа. Улаанбаатар хотын ХУД-ийн уяач Х.Мөнхтулгын бор, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, уяач Н.Баттөмөрийн сартай хонгор, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын Мөлүү хул, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга тод магнай боллоо.